Б.Бат-Эрдэнэ: Улаанбаатар хотод махны ил задгай худалдааг хориглох саналыг Д.Сумъяабазарт хүргүүллээ

Б.Бат-Эрдэнэ: Улаанбаатар хотод махны ил задгай худалдааг хориглох саналыг Д.Сумъяабазарт хүргүүллээ

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа Хүчит шонхор захын махны худалдааны талаар оруулжээ. Тэрбээр "70 давхар буюу оршуулгын газартай хил залгаа салхин доор байршиж, ил задгай махны худалдаа эрхэлж байгаа нь Нийслэлийн иргэдийн мах, хүнсний аюулгүй байдалд байнга эрсдэл учруулж байна. Мөн эрүүл ахуйн ноцтой зөрчил илэрсэн нь тодорхой хэмжээнд хөрсний гүн бохирдол, ариун цэвэртэй холбоотой асуудал учраас 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод махны ил задгай худалдааг хориглох саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар -т хүргүүллээ" хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.