Эмч нарт урамшууллын мөнгийг хоёр хувааж олгоно

Эмч нарт урамшууллын мөнгийг хоёр хувааж олгоно

Эрүүл мэндийн салбарынханд олгох урамшууллын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цар тахлын үед ганцхан эрүүл мэндийн салбар ажиллаагүй. Олон салбар хамтран ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар бүх асуудал яригдсан. Гэхдээ эхний ээлжид улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчдад урамшуулал олгохоор болсон. Улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын 13016 хүн бий. Эдгээр хүнд хоёр сая төгрөгийн урамшууллыг долоо, наймдугаар сард сая, сая төгрөгөөр хувааж олгоно. Долоодугаар сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Санхүүжилтийн тарифыг өөрчилсөн. Цалингийн 50 хувийн нэмэгдлийг тусгаж өгсөн. Цаашид улаан бүсэд ажиллаж байгаа ажилчид 50 хувийн нэмэгдлээ авна. Улаан бүсээс гадна эрүүл мэндийн салбарын 19 мянга гаруй ажилчин байгаа. Эдгээр хүнд нэг сая төгрөгийг мөн хоёр хувааж олгоно" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.