Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр зорчигчийн биеийн байдал муудсаны улмаас Хөвсгөл аймагт яаралтай газарджээ

Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр зорчигчийн биеийн байдал муудсаны улмаас Хөвсгөл аймагт яаралтай газарджээ

"Хүннү Эйр" ХХК-ийн 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигч 23 настай Г –ийн биеийн байдал нислэгийн явцад таталт өгч муудсан бөгөөд агаарын хөлгийн дарга тухайн цэгээс хамгийн ойрхон нөөц нисэх буудалд газардаж эмнэлэгийн яаралтай түргэн тусламж авах шийдвэр гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд газардаж зорчигчид яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж алтан амийг нь аварч чадлаа.

Зорчигчийн маань алтан амийг аврахад туслаж хамтран ажилласан Хөвсгөл аймгийн Нисэх буудал, Аймгийн Онцгой комисс, Аймгийн Эрүүл мэндийн төв, Буянт-Ухаа НБ-ын шуурхай алба зэрэг бүх албан байгууллага, тэдний ажилсагсадад зорчигч болон түүний гэр бүлийн өмнөөс хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж цаашдын ариун их үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.