Нисдэг машин хот хоорондын анхны нислэгээ хийжээ

Нисдэг машин хот хоорондын анхны нислэгээ хийжээ
Словакийн зохион бүтээгч инженер Штефан Клейн өөрийнхөө зохион бүтээсэн нисдэг автомашин Aircar-аа жолоодон Нитра хотоос Братислав хотын олон улсын нисэх буудал  хүртэл 80 км ниссэн байна. “Машин зүгээр л гайхамшигтай нисч ирлээ” гэж зохион бүтээгч анхны сэтгэгдлээ сэтгүүлчдэд хэлжээ. Клейний хэлснээр бол машин хоёр хотын хооронд 25 минут ниссэн нь авто замаар явснаас гурав дахин хурдан байжээ.
 
Тэр бас өөрийнхөө бүтээлийг Словак ч юмуу, ер нь Европ шиг хүн ам шигүү суурьшсан бүс нутагт зориулагдаагүй гээд харин дэд бүтэц муу хөгжсөн бүс нутаг, улс орныхон илүүтэй сонирхох байх гэсэн байна. Мөн энэ онгоцыг машин болгон хувиргахад жирийн хэрэглэгчид ердөө хоёр гурван минут л хангалттай гэнэ. Агаарт бол энэ машин цагт 170  км-ийн хурдтайгаар 2500 метрийн өндөрт нисч нэг мянган км зам туулах чадалтай гэнэ. Энэ нисдэг машинаа хэзээ худалдаанд гаргах вэ гэсэн асуултад тэрээр шууд хариулсангүй, эхний энэ машиныг агаарт 50 цаг нисч турших ёстой  гэжээ. Үүний дараа хөдөлгүүрийн хүчин чадлыг нь нэмэх замаар илүү хурдан болгож  хоёр дахь хувилбараа гаргана гэнэ. 
 
Энэ нисдэг машин Европын агаарын тээврийн аюулгүй байдлын газрын зөвшөөрлийг авч олон улсын сертификат авахад хэдийнээ бэлэн болоод байгаа юм байна. 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.