Eruul.gerege.mn систем хэвийн ажиллаж эхэлжээ

Eruul.gerege.mn систем хэвийн ажиллаж эхэлжээ

Eruul.gerege.mn систем төлбөрийн асуудлаас үүдэн өчигдрөөс эхлэн ажиллахгүй болсон. Тодруулбал, Eruul.gerege.mn платформыг хөгжүүлэгч компанийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан бичиг илгээж сүүлийн гурван сар ашиглалтын зардал төлөөгүй тул системийг зогсоож буйгаа мэдэгдсэн. Тэгвэл “Гэрэгэ системс” ХХК-д үүсэн төлбөрийг даруй шилжүүлэх болсон талаар ОБЕГ-аас мэдэгдээд байсан бөгөөд Эрүүл мэндийн сайд Гэрэгэ системийн төлбөрийг шилжүүлсэн талаар мөн мэдээлсэн. Тэгвэл уг системийн үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн болжээ. Гэхдээ тус компанийн зүгээс төлбөрийн асуудал шийдэгдээгүй ч иргэдийн эрх ашиг, эмч алба хаагчдын хичээл зүтгэлийн улмаас төлбөрийг урьтал болгохгүй системээ ажиллуулж эхэлсэн талаар мэдэгдсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.