Хакүхо М.Даваажаргал Нагояа башёгийн эхний хоёр өдөр давлаа

Хакүхо М.Даваажаргал Нагояа башёгийн эхний хоёр өдөр давлаа

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын барилдаан буюу Нагояа башё өчигдөр эхэлж өнөөдөр хоёр дахь өдрийн барилдаан боллоо. Тус башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал барилдаж байгаа бөгөөд өнөөдрийн түүний өрсөлдөгч мэагаширагийн 1-ээс барилдаж байгаа Эндотой барилдаж давснаар хоёр даваатай боллоо. Түүний маргаашийн өрсөлдөгч мэагаширагийн 1-ээс барилдаж байгаа Даэйшотой барилдана.

Өнгөрсөн 5-р сарын Нацү башё түрүүлсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки цолтойгоор барилдаж байгаа. Түүний өнөөдрийн өрсөлдөгч комүсүби Вакатакакагетэй барилдаж давснаар хоёр даваатай болжээ. Маргаашийн түүний өрсөлдөгч мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Таканошитэй барилдана.

  • Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 2-0
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-0
  • М-2 Ичиножо А.Ичинноров 2-0
  • М-5 Хошорюү С.Бямбасүрэн 2-0
  • М-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-1
  • М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 2-0
  • М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-0

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.