Үерийн улмаас метронд ус дүүрч 12 хүн амь үрэгдлээ

Үерийн улмаас метронд ус дүүрч 12 хүн амь үрэгдлээ

Хятадын Хэнань мужийн нутгаар үргэлжилсэн бороо орж үер болсны улмаас тус мужийн төв Жэнчжоу хотын метро усаар дүүрч 12 хүн нас барж, өөр таван хүн бэртэж гэмтлээ гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгдсэнийг олон нийтийн Weibo сүлжээнд нийтэлсэн байна. Үерийн ус хотын метроны таван шугаманд урсан орж дүүрэн вагон замыг эвдэлжээ. Метроны удирдлага галт тэрэгний хөдөлгөөнийг яаралтай зогсоож, цахилгаан шугамын тасалсан байна. Галт тэрэгний нэг нь хоёр зогсоолын дунд ус дүүрсэн хэсэгт зогссон учир метроны албан хаагчид хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч 500 орчим хүнийг хонгилоос гаргажээ. “Эдний 12 хүнд нь тусламж хүргэж чадалгүй амь үрэгдсэн. Таван хүн бэртэж гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн” гэж засаг захиргааны мэдээлэлд дурдсан байна. Сүүлийн хоногуудад Хэнань мужийн төв болон баруун нутгаар 50-90 мм хур тундас унасан бол мужийн төвд 250-329 мм хүрчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.