АНУ-ын сагсан бөмбөгийн баг Францын шигшээд ялагдлаа

АНУ-ын сагсан бөмбөгийн баг Францын шигшээд ялагдлаа
Токио-2020 зуны олимпын XXXII наадамд АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг А хэсэт багтсан бөгөөд Франц, Иран, Чехийн багуудтай нэг хэсэгт оржээ. Тэд өчигдөр хэсгийн эхний тоглолтоо Францын багтай хийж 83-76 харьцаагаар ялагджээ. Энэ нь АНУ-ын багийн хувьд 2004 оноос хойших анхны ялагдал байв. 
 
2008, 2012, 2016 оны буюу сүүлийн гурван олимп дараалан аварга болж байсан түүхтэй Америкийн баг олимпод 1936 оноос хойш 15 удаа алтан медаль хүртэж байжээ. Тус  улс 1972 онд мөнгө, 1988 болон 2004 онд хүрэл медаль хүртсэн байна. 
 
Өөрөөр хэлбэл олимпын 144 удаагийн тоглолтод Америкийн баг зургаан удаа л ялагдаж байжээ. 
 
Тус тоглолтод Францаас Эван Форниер 28 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Гүди Гобер 14 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жүри Холидэй 18 оноогоор багаа тэргүүлсэн бол Кевин Дюрант 10 оноо, Дэмиан Лиллард 11 оноог авчээ. 
 
Багийн бүрэлдэхүүн:  
  • Бам Адебайо /Майами Хит/
  • Девин Букер /Финикс Санс/
  • Кевин Дюрант /Брүүклин Нетс/
  • Жерами Грант /Детройт Пистонс/
  • Дрэймонд Грийн /Голден Стэйт Уарриорс/
  • Жрю Холидэй/Милуоки Бакс/
  • Келдон Жонсон /Сан Антонио Спөрс/
  • Зак Лавин /Чикаго Буллс/
  • Дамиан Лиллард /Портлэнд Трэйл Блэйзерс/ 
  • Жавэйл МакГи /Денвер Наггетс/
  • Крис Мидлтон /Милуоки Бакс/
  • Жейсон Татум /Бостон Селтикс нар багтжээ.
Тэд лхагва гарагт Ираны багтай тоглоно.
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.