Их дуулгын цомгүй теннисчид олимпод аваргаллаа

Их дуулгын цомгүй теннисчид олимпод аваргаллаа
албайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолтууд өчигдөр болж медалийн эзэд тодорлоо.
 
Их дуулга тэмцээнүүдэд амжилт гаргаж үзээгүй Швейцарын 24 настай теннисчин Белинда Бенчич финалд Чехийн Маркета Вондрусоваг 7-5, 2-6, 6-3 харьцаагаар хожин түрүүллээ.
 
Тус төрлийн шилдэг тамирчид эхний шатнаасаа эхлэн хасагдсан нь залуу тамирчдад медалийн тавцанд гарах боломжийг олгосон.
 
Тухайлбал мөнгөн медалийг хүртсэн Маркета Вондрусова нь мөн л их дуулга тэмцээнүүдэд түрүүлж үзээгүй 22 настай залуу тамирчин юм.
 
Хүрэл медалийг их дуулгаас медаль хүртэж үзээгүй 26 настай Украины Элина Свитолина авсан бөгөөд 2019 оноос их дуулгын замналаа эхлүүлсэн 22 настай Казахсатаны Элена Рибакинаг 6-1, 6-7, 4-6 харьцаагаар хожсон байна.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.