О.Бурмаа Японы Хирое Минагавад ялагдлаа

О.Бурмаа Японы Хирое Минагавад ялагдлаа

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр чөлөөт бөхийн тэмцээнүүд эхэлж Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Манай чөлөөт бөхийн тамирчдын салхийг эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд гавьяат тамирчин Очирбатын Бурмаа хагаллаа. Тэрбээр 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Хироэ Сүзүки Минагаватай хүч үзэж 0:8-аар ялагдлаа. Түүний өрсөлдөгч нь шөвгийн  наймд Риогийн олимпийн аварга Эрике Виебе, ДАШТ-ий хошой хүрэл медальт Эстоний Эпп Мае нарын ялсантай барилдана. Японы бөх шигшээд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах боломжтой.
 
 
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.