Их, дээд сургуулиуд энэ сарын 21-нээс танхимаар хичээллэнэ

Их, дээд сургуулиуд энэ сарын 21-нээс танхимаар хичээллэнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ сарын 16-наас урлаг соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр аймаг, нийслэлийн онцгой комиссынхон хуралдаж, үйлдвэрлэл үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, урлаг, соёлын байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр шийдвэр гаргана. Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Их, дээд сургуулийн үйл ажиллагааг өмнө нь аравдугаар сарын 4-нд танхимаар хичээллүүлэхээр төлөвлөсөн байсан. Энэ хугацааг урагшлуулж, энэ сарын 21-нээс танхимаар оруулах шийдвэр гаргаад байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв. Тэрбээр "Тусгаарлалтын хугацааг багасгах санал их ирж байна. Гэртээ тусгаарлагдах 14 хоногийг цуцлахаар болсон. Харин тусгаарлалтын 21 хоногийг хэвээр үлдээлээ. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Бүх цэцэрлэг болон хүүхэд харах төвүүдэд хоёр настай хүүхдүүдийг явуулна. Баар цэнгээний газруудын үйл ажилагааг хэвийн горимд шилжүүлнэ" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.