Францын шигшээ алтан медалийн төлөө АНУ-ын багтай тоглоно

Францын шигшээ алтан медалийн төлөө АНУ-ын багтай тоглоно

“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын сагсан бөмбөгийн шөвгийн дөрвөн багийн тоглолт хоёр тоглолт өчигдөр боллоо. Лука Дончичоор удирдуулсан Словений баг Францын багтай тоглож 90-89 харьцаагаар буюу ганцхан онооны зөрүүгээр хожигдлоо. Тус тоглолтод Нандо де Коло 25 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн Эван Фурнер 23 оноог авсан бол тоглолтын турш Лука Дончичийг хамгаалсан Николас Батум 3 оноо, 5 самбар, 6 дамжуулалт 4 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Лука Дончич 16 оноо, 10 самбар, 18 дамжуулалтыг гүйцэтгэж трипл дабл гүйцэтгэсэн бол Майк Тобэй 23 оноог авчээ.

Францын баг алтан медалийн төлөө АНУ-ын багтай маргааш буюу энэ сарын 7-ны өдөр 10:30 цагт тоглох бол Словений шигшээ Автсралийн багтай хүрэл медалийн төлөө энэ сарын 7-ны өдөр 19:00 цагт тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.