Улаанбаатар oC

Саиед Моллай “Тoyota Sai” маркийн машин сонгожээ

Саиед Моллай “Тoyota Sai” маркийн машин сонгожээ
“Токио-2020” олимпоос мөнгөн медаль авсан жүдо бөхийн тамирчин Саиед Моллайгийн амжилтыг мялааж, “Эко кар центр” ХХК-иас дуртай машинаа үнэгүй сонгон авах эрхийн бичгээр шагнаж буйгаа зарласан билээ.
 
Саиед Моллай өнөөдөр тус компанид очиж унах машинаас сонгожээ. Тэрбээр “Тoyota Sai” загвар суудлын автомашин сонгосон байна.
 
“Эко кар центр” ХХК-иас “Олимпын наадмын үеэр монголчууд бидний сэтгэлийг догдлуулсан барилдаан хийж, мөнгөн медаль хүртсэн Саиед Моллай-даа баярласан сэтгэлээ илэрхийлж, дуртай автомашинаа сонгон унах эрх олголоо. Сонгосон машиныг нь бэлэглэж байгаадаа манай хамт олон маш их баяртай байна. Бид бүхэн Моллайгийнхаа машины тос тосолгоо,  дугуй, угаалга цэвэрлэгээ зэрэг бүх үйлчилгээг гурван жилийн турш хариуцан иж бүрэн үйлчилгээ үзүүлэх болно” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.