Улаанбаатар oC

Б.Баттулга: Олимпын аварга төрүүлж чадсангүй. Тиймээс ажлаа өгнө

Б.Баттулга: Олимпын аварга төрүүлж чадсангүй. Тиймээс ажлаа өгнө
Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг Токиогийн олимпоос нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээнээ өндөрлүүлсний дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ажлаа өгнө гэдгээ мэдэгджээ. 
 
Тэрээр "Бид ажлаа аваад таван жил болж байна. Спортын ажилтыг олимпоос олимпын хооронд дүгнэдэг. Энэ удаагийн олимпод чөлөөт бөхийн шигшээ баг боломжит 12 эрхээс есөн эрх авсан. Зургаан тамирчин маань олимпод анх удаа оролцлоо. Анх олимпод оролцсон зургаан тамирчны дундаж нас нь 23. Бид таван жилийн өмнө 18-20 настай залуучууд авсан. Нийтдээ таван тамирчин медалийн төлөө барилдлаа. Есөн тамирчны маань найм нь шөвгийн найм руу орлоо. Медалийн тоо цөөхөн ч гэсэн бид залуучуудаа дэмжих бодлого баримталсан нь зөв байж гэдгийг харууллаа. Гуравхан жилийн дараа Парисын олимп болно.
 
Тэр үед өнөөдрийн энэ залуучууд ид амжилт гаргах насан дээрээ ирсэн байна. Биднийг ажлаа авахад шигшээ багийн дундаж нас 27 байсан. Дараагийн цикльд ажиллах дасгалжуулагчдын багтаа залуу багийг бүрдүүлж өгсөндөө сэтгэл хангалуун байна. Аравдугаар сард дэлхийн аварга болно. Манай тамирчид дэлхийн аваргад амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн аваргын дараа ахлах дасгалжуулагчийн хувьд ажлаа өгнө гэсэн бодолтой байгаа. Би 2019 онд "Олимпын аварга төрүүлнэ" гэж ярилцлага өгч байсан. Цар тахал болоод нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гэхдээ хүн хэлсэн ярьсандаа байх ёстой гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.