Өмнөд Африкийн улсаас 989.2 гр хар тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

 Өмнөд Африкийн улсаас 989.2 гр хар тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас 989.2 гр мөс гэдэг нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.

Уг гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгаж байна. Иргэн Э-г өнөөдрөөс саатуулсан бөгөөд тэрбээр өмнө нь Хонгконг улсад хар тамхи, мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдэлж, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн аж.

2021 он гарсаар Монгол Улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг шалгаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувь, холбогдогч 21 хувиар буурчээ. Харин хар тамхитай тэмцэх газрын хураан авсан бодисын хэмжээ хоёр дахин өссөн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.