ЭЕШ өнөөдөр Физик, Монгол хэл, Орос хэлний хичээлээр шалгалт авна /2021.08.22/

ЭЕШ өнөөдөр Физик, Монгол хэл, Орос хэлний хичээлээр шалгалт авна /2021.08.22/

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу /наймдугаар сарын 22/ 10:00 цагт Физик хичээлээр эхэлнэ. Мөн 13:00 цагаас Орос хэл, 16:00 цагаас Монгол хэлний шалгалт авна. ЭЕШ-ын дэлгэрэнгүй хуваарь болон шалгалтын үеэр мөрдөх халдвар хамгааллын дэглэмийн талаар дараах мэдээллээс авна уу.

Сонирхуулахад, энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл;

  •     15-16 настай 27 шалгуулагч
  •     17 настай 1675 шалгуулагч
  •     18 настай 25082 шалгуулагч
  •     19 настай 13636 шалгуулагч байна.

Эх сурвалж: БҮТ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.