Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдана. Тухайлбал, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаж Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар чуулганы хуралдааны дэгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2021 оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 төсвийн төсөөллийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.