20 жил үргэлжилсэн дайн дуусч талибанчууд баяраа тэмдэглэлээ

20 жил үргэлжилсэн дайн дуусч талибанчууд баяраа тэмдэглэлээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа цэргээ Афганистанаас гаргах сүүлчийн хугацааг наймдугаар сарын 31 хэмээн зарлаад байсан юм. Тэгвэл АНУ-ын армийн сүүлчийн онгоц Афганистанаас даваа гарагт хөдөлснийг АНУ-ын төв командлалын удирдагч генерал Франк МакКензи мэдэгдлээ. Ингэснээр урт хугацааны туршид үргэлжилсэн Афганистаны дайн дуусгавар болж буй юм. Америкийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн Афганистаны дайн 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа эхэлсэн.

Энэ талаар генерал МакКензи “АНУ бүх цэрэг, өөрийн иргэд, гуравдагч орны иргэд болон Афганы эмзэг бүлгийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж дууссаныг албан ёсоор зарлаж байна. Сүүлийн C-17 онгоц Хамид Карзай олон улсын нисэх буудлаас наймдугаар сарын 30-ны 15:29 цагт хөөрлөө.

Гэхдээ Афганистанаас явахыг хүссэн хүн бүрийг авч чадаагүйдээ үнэхээр их шаналж байна” гэж мэдэгдэв. Харин талибанчууд АНУ-ын сүүлийн онгоц хөөрмөгц бүрэн тусгаар тогтнож, Талибан Засгийн газар байгуулж байгаагаа зарлан баяраа тэмдэглэж ёслолын буудлага хийжээ.Эргэн сануулбал, АНУ цэргүүдээ Афганистанаас татаж эхэлсэн тавдугаар сараас хойш эрчимжсэн Талибан бүлэглэлийн дайралт “оргилдоо” хүрч Афганистан улсыг наймдугаар сарын 15-нд албан ёсоор эзлэн авсан билээ.

Мөн  генерал  МакКензи “Үнэнийг хэлэхэд талибууд бидний иргэдээ татах үйл ажиллагаанд их тус болсон. Тэдний ачаар нисэх буудал аюулгүй байж, онгоц амжилттай хөөрлөө. Хэдийгээр тэд мэргэжлийн түвшинд ажиллаж чадаагүй ч хийсэн бүхэн нь АНУ-ын иргэдээ татаж авах ажиллагааг амжилттай дуусгахад нэмэр боллоо” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.1 ЛХАГВА № 171 (6648)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.