Б.Бат-Эрдэнэ: Үүн дээр толгойг нь илбэл авлига хэзээ ч буурч, албан тушаалтнууд хэзээ ч хариуцлагыг ойлгохгүй

Б.Бат-Эрдэнэ: Үүн дээр толгойг нь илбэл авлига хэзээ ч буурч, албан тушаалтнууд хэзээ ч хариуцлагыг ойлгохгүй

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа Орхон аймгийн 17 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга цуурч, нуралт үүссэн талаар өөрийн үзэл бодлоо нийтэлжээ.

Тэрбээр "Газар хөдлөлтөнд биш бороонд цуураад хуваагдчихсан аж. Хүүхдийн сургууль шүү дээ. Газар хөдөлсөн бол шууд нурах нь байна. Гэмт хэрэг шүү. 

Энэ барилгын зураг төслийг хийсэн, барьсан компанийн хүмүүст, төрийн талаас сонгон шалгаруулсан, хяналт тавьсан, комисст ажиллаж барилгыг хүлээж авсан албан тушаалтнуудыг холбогдох газарт нь өгч шалгуулж хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй. Хөрөнгийг буцаан нэхэмжлэх хэрэгтэй. Тэгж байж барилгыг нүд хуурч барьж болохгүй юм байна, төрийн буюу татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж болохгүй гэдэг хариуцлагыг үлдээнэ шүү. Үүн дээр толгойг нь илбэл авлига хэзээ ч буурч, албан тушаалтнууд хэзээ ч хариуцлагыг ойлгохгүй" хэмээжээ.

Энэ барилгыг 2017 онд барьж, ашиглалтад оруулсан байна. Өнөөдрийн байдлаар тухайн сургуульд хичээллэдэг бага ангийн сурагчид цахимаар хичээллэж байгаа аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.