Коронавирусийн халдвар 3766 хүнд илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавирусийн халдвар 3766 хүнд илэрч, зургаан хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
 
Сүүлийн 24 цагт халдварын 3766 тохиолдол /Улаанбаатарт 1271, орон нутагт 2494/ илэрч, 21-ээс дээш насний эмэгтэй гурав, эрэгтэй гурав нийт зургаан хүн нас баржээ.
 
Өнгөрсөн хоногт 3175 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
 
Хэвтэн эмчлүүлж буй 18941 хүний 2651 нь хүүхэд, 561 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн хяналтад 28890 иргэн эмчлүүлж буй юм.
 
Биеийн байдал:
 
Хөнгөн 12473
Хүндэвтэр 4817
Хүнд 1396
Нэн хүнд 255 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.