ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаа өгчээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаа өгчээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрээр энэ талаар "Би ХӨСҮТ-ийн захирлын ажлаа хүлээлгэн өгсөн" гэж хэвлэлд мэдээлсэн байна. Түүний оронд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг томилох талаар хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар Д.Нямхүү эмчтэй холбогдож тодруулахад тэрээр "ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийг ажлаа өгсөн гэж сонслоо. Намайг түүний оронд томилно гэдэг нь худал мэдээлэл" гэлээ. Л.Баттөрийг 2021 оны гуравдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн даргаар томилсон юм. Тэрбээр Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар 2016-2020 он, АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар 2021 он хүртэл ажилласан.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.