Улаанбаатар oC

Коронавирусийн халдвараар 3963 тохиолдол шинээр бүртгэгдэж, найман хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 3963 тохиолдол шинээр бүртгэгдэж, найман хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
 
Сүүлийн 24 цагт халдварын 3963 тохиолдол /Улаанбаатарт 1383, орон нутагт 2580/ илэрч, 41-ээс дээш насний эмэгтэй хоёр, эрэгтэй зургаан нийт найман хүн нас баржээ.
 
Өнгөрсөн хоногт 3560 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
 
Хэвтэн эмчлүүлж буй 20439 хүний 2687 нь хүүхэд, 710 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн хяналтад 29639 иргэн эмчлүүлж буй юм.
 
Биеийн байдал:
 
Хөнгөн 13771
Хүндэвтэр 5039
Хүнд 1363
Нэн хүнд 266 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.