Д.Баярболд: Шөнийн хязгаарлалт тогтоосноор халдварын тархалтыг 20 хувь бууруулах боломжтой

Д.Баярболд: Шөнийн хязгаарлалт тогтоосноор халдварын тархалтыг 20 хувь бууруулах боломжтой
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. 
 
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд "Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байна. Түүнчлэн дархлаа сэргээх гуравдугаар тунд 240 мянган хүн хамрагдсан. Өмнө нь зөвхөн зорилтот бүлгийн хүмүүс гуравдугаар тунд хамрагддаг байсан бол одоогийн байдлаар хамрагдалтын хүрээг тэлж 18 наснаас дээш бүх хүн өрхийн эмнэлэгт хандан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Түүнчлэн энэ сарын 13-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 270 баг 847 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр томуугийн дархлаажуулалтыг хийж байна. 
 
Аж ахуйн нэгжүүд тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байна. Түүнчлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа их зохион байгуулж байна. Тиймээс 22.00 цагаас баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах санал хүргүүлсэн. Ингэснээр халдварын тархалтыг 20 хүртэлх хувь бууруулах магадлалтай гэх тооцоолол гарсан. Түүнчлэн аялал, жуулчлалыг зогсоох санал гаргасан. Аялаад ирэхдээ мутацийн вирус зөөвөрлөх нөхцөл үүсэж байна" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.