Лионел Месси багийнхаа анхны гоолоо орууллаа

Лионел Месси багийнхаа анхны гоолоо орууллаа
Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн эхний найман тоглолт өнгөрсөн шөнө болж Францын ПСЖ клуб талбайдаа Английн аваргууд Манчестер Ситиг хүлээн авч тоглож 2-0 харьцаагаар талбайн эзэд хожлоо.
 
Тоглолтын эхний гоолыг Английн Эвертон клубд тоглож явсан Идрисса Гуэй 8 дахь минутад оруулсан бол хоёр дахь гоолыг Лионел Месси 74 дэх минутад Килиан Мбаппегийн дамжуулалтаар оруулсан.  Лионел Месси багийнхаа төлөөх анхны гоолоо оруулж  клуб Аваргуудын лигийн эхний хожигдлоо хүлээв.
 
Энэ шөнийн бусад тоглолтын үр дүн:
 
А хэсэг:
  • ПСЖ 2-0 Манчестер Сити
  • Лайпциг 1-2 Клуб Брюгге
В хэсэг:
  • Порту 1-5 Ливерпүүл
  • АС Милан 1-2 Атлетико Мадрид
С хэсэг
  • Боруссиа Дортмунд 1-0 Спортинг
  • Аяакс 2-0 Бешиктас
D хэсэг:
  • Шахтёр Донецк 0-0 Интер
  • Реал Мадрид 1-2 Шерифф

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.