Ө.Батзул тавдугаар байрт орлоо

Ө.Батзул тавдугаар байрт орлоо

 Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул Ослогийн ДАШТ-ий 97 кг-ын жинд шагналт тавдугаар байрт оров. Ө.Батзул Норвегийн нийслэлд тэгшитгэлд Канадын Ниса Преет Сингх Рандавыг оноогоор (10:0) цэвэр ялсан ч 1/8 шигшээд олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдерт 4:14-өөр ялагдсан. Өнөөдөр үдээс өмнө дагах барилдаанд Македоны дагестан легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр ялсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өчигдөр алдарт К.Снайдерийг илүүрхэж яваад цаг дуусахаас хэдхэн секундын өмнө өөрийнхөө алдаанаас болж ялагдсан, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Дэлхийн дэвжээнд медалийн төлөө барилдана гэдэг хэр баргын аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш. Түүнд дэлхийд дахин медалийн төлөө гарч ирэх боломж хангалттай бий гэдгийг Ослогийн дэвжээнд харууллаа. Хамгийн гол нь том сэтгэл зүйтэй, дээрээс нь бэлтгэлээ тууштай хийхэд дутуугаа гүйцээх өдөр ирэх биз ээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.