Иргэд их зорчдог байршлуудад нийтийн бие засах газар байрлуулна

Иргэд их зорчдог байршлуудад нийтийн бие засах газар байрлуулна

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл тухтай орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор иргэд ихээр зорчдог нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Нийтийн бие засах газрыг  байршуулах ажил хийж байгаа талаар УБ хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Өнөөдөр СХД-ийн 29-р хороо “Драгон” худалдааны төвийн орчимд нийтийн бие засах газрыг байрлуулж цэвэр, бохирын шугам сүлжээний холболтын ажлыг хийж байна. Дараагийн байршил болох Хан-уул дүүргийн 2 дугаар хороо “Ажилчны алдар” талбайд 10 сарын 15-ны өдрийн дотор байршуулж холболтуудыг хийхээр төлөвлөсөн байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.