Д.Түмэн-Өлзий: Зоригт машин ачилтыг "лалрын ажил" гэж хэлжээ. Амаржин дэмжиж

Д.Түмэн-Өлзий: Зоригт машин ачилтыг
Иргэн Долгорын Түмэн-Өлзий өөрийн цахим хуудсандаа машин ачилтын талаах нийтлэл оруулжээ. Тэрбээр
 
"Зоригт машин ачилтыг "лалрын ажил" гэж хэлжээ. Амаржин дэмжиж. 
 
Машин ачилт бол үнэхээр манай нийгмийн болж бүтэхгүйгийн толь болсон зүйлшдээ. Төр засгийн хандлага, юмыг хэр зохион байгуулдагийн царай, хууль журам нь амьдралтай хэрхэн нийцдэгийн үнэн төрх. 
 
-Замын 1-р эгнээнд 10 машин байхад 1-3ыг нь ачна. Энэ бол бусдад нь хууль зөрчихийг зөвшөөрч байгаа хэрэг. Ачуулсан нь хуульд өртсөндөө биш зүгээр азгүй нь тэр. Ийм хэрэгжилттэй хууль нийгэмд гай л тарина уу гэхээс төлөвшилтөд ямар ч нэмэргүй.
 
-Ачилт уг нь өөрийн гэсэн журамтай байдаг бололтой. Эхлээд зарладаг ч гэнүү. Гэхдээ ачилтынхны дөнгөж ирэнгүүтээ 17 секундэд билүү ачаад яваад явж байгаа гайхамшигт видео байдаг. Хууль завхарсны тод жишээ. 
 
-Гэх мэт өөр олон зэвүүн юмнууд байгаа. Үүний оронд хууль тэгш болон заавал хэрэгжих хөшүүргүүдийг бодож олох ёстой болохоос биш хуулийн нэр хүнд, хүний ёс чанарыг доройтуулж, баастай нь хутгасан энэ "лалрын" үзэгдлийг таслан зогсоох ёстой. Өндөрхөн шиг торгоод явах, торгуулиа төлөхгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэх мэт зөндөө арга олдоно.  Тэгэхгүй бол нээрээ удахгүй алалцана шүү. Үнэхээр болж бүтэхгүй байгааг нь иргэд өөрснөө мэдээд мэдрээд байгаагийн шинж. 
 
Жич: Машин ачилтыг болиулах, өөр үр дүнтэй арга хэрэглэдэг болох шаардлагыг Хотын даргад хүргүүлэхэд хамтран нэгдэх хүмүүс байвал лайк дараарай.
 
Гагцхүү хууль л ноёрхоосой, гэхдээ тэгш хэрэгжээсэй гэж боддог УБ хотын иргэн Артгаа" хэмээжээ
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.