"Ачтан" эмнэлгээр үйлчлүүлээд орон нутаг очсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

"Ачтан" эмнэлгээр Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгаас ирж үйлчлүүлсэн иргэд орон нутагтаа очсон байсан аж. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Тэрбээр ""Ачтан" эмнэлэг нь үйлчлүүлж байгаа хүмүүстээ байнга түргэвчилсэн тест тавьдаг давуу талтай байсан учраас одоогийн байдлаар өвчтөнүүдээс халдвар илрээгүй байна" гэж онцоллоо. Мөн Сэлэнгэ аймгийн гаалийн ажилтантай холбоотой голомтод зохион байгуулсан үйл ажиллагаа дууссан. Тэр голомтод халдвар дахиж гарахгүй, хумигдсан гэдгийг тэрбээр хэлсэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.