Энтони Дэвис талбайгаас хөөгдөж, Бухнууд хожлоо

Энтони Дэвис талбайгаас хөөгдөж, Бухнууд хожлоо

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Чикаго Буллз багтай тоглож 121-103 харьцаагаар Бухнууд хожлоо. Улмаар 10 хожил, дөрвөн хожигдолтой болсон бөгөөд дорнод бүсийн 2-рт бичигдэж байна. Харин Лейкэрс найман хожил, долоон хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Димар Дерозэн 38 оноо, 6 дамжуулалтараа багаа тэргүүлсэн бол Лонзо Болл 27 оноо, 7 самбар, 8 дамжуулалт, Зак Лавин 26 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис гуравдугаар үеийн дунд хүртэл тоглож байгаад талбайгаас хөөгдсөн бөгөөд 20 оноог авчээ. Гэмтлээс эргэн ирээд удаагүй байгаа Тэйлон Хортон Такер 28 оноогоор багаа тэргүүлсэн Рассел Уэстбрүүк 25 оноо, 6 самбар, 8 дамжуулалтыг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 105 : 100 Нью Орлеан Паликанс
Кливленд Кавалерс 92 : 98 Бостон Селтикс 
Детройт Пистонс 107 : 129 Сакраменто Кингс
Атланта Хаукс 129 : 111 Орландо Межик
Нью-Йорк Никс 92 : 84 Индиана Пэйсэрс
Миннесота Тембэруолвз 96 : 99 Финикс Санс
Даллас Мавирекс 111 : 101 Денвер Наггетс
Оклахома-Сити Тандер 90 : 103 Майами Хит
Мемфис Гриззлис 136 : 102 Хьюстон Рокетс
Портленд Трэйл Блэйзэрс 118 : 113 Торонто Репторс
Лос Анжелес Лейкерс 103 : 121 Чикаго Буллз
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.