ГС Уорриорс баг Брүүклин Нетсийг талбайд нь бутниргэлээ

ГС Уорриорс баг Брүүклин Нетсийг талбайд нь бутниргэлээ

NBA-ын талбайд өнөөдөр гурван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Брүүклин Нетс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо. Энэ улиралд хоёр баг хоёр удаа таарах бөгөөд эхний урчаа нь өнөөдөр болсон бөгөөд эхний үеийг Нетс гурван онооны илүү дуусгасан ч үлдсэн гурван үед тааруухан байснаар 117-99 харьцаагаар Уорриорс яллаа. Улмаар Уорриорс улирлын 12 дахь ялалтаа байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Нетс 10 хожил, таван хожигдолтой болж дорнод бүсийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолтод Стифэн Көрри 37 оноо, долоон самбар. 5 дамжуулалт, 2 таслалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жордан Пүүл 17 оноо, Эндрью Уйггинс 19 оноог авчээ. Эсрэг багаас Кэвин Дурант 19 оноог авсан бол Жеймс Харден 24, Брьюс Браун 14 оноог авсан бол бусад тоглогчид нь 10-аас доош оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Голдэн Стэйт Уорриорс 117-99 Брүүклин Нетс

Филадельфи 76 85 - 120 Юта Жазз

Сан Антонио Спөрс 92 - 106 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.