Вашингтон Уйзардс талбайдаа Миами Хит багийг хожлоо

Вашингтон Уйзардс талбайдаа Миами Хит багийг хожлоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт  Вашингтон Уйзардс талбайдаа Миами Хит багтай тоглолоо. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа тоглох бөгөөд эхний учрааг Хит талбайдаа 97-112 хожоод байгаа билээ. Хоёр дахь тоглолтод энэ удаа болсон бөгөөд тоглолт шийдвэрлэх мөчид Уйзардсын залуус 10 оноогоор хожигдож байсан ч оноог барьж 100-103 харьцаагаар Уйзардс хожиж улирлын цувралын харьцааг 1-1 болголоо. Улмаар 11 дахь хожлоо байгуулсан бөгөөд дорнод бүсийн 2-рт бичигдэж байгаа бол Хит 11 хожил, 6 хожигдолтой болж дорнод бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Бредли Бийл 21 оноо, 4 самбар, 9 дамжуулалтаар багаа тэгүүлсэн бол Динвиди , КСП нар 16 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Данкан Робинсон 20 минут тоглоод гэмтээд талбайгаас гарсан бөгөөд Жимми Батлер 29 оноо, Тэйлэр Хэрро сэлгээнээс 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Йорк Никс 106 : 99 Хьюстон Рокетс
Вашингтон Уйзардс 103 : 100 Майами Хит
Индиана Пэйсэрс 111 : 94 Новый Орлеан Паликанс
Атланта Хаукс 115 : 105 Шарлотт Хорнетс
Бостон Селтикс 111 : 105 Оклахома-Сити Тандер
Миннесота Тембэруолвз 138 : 95 Мемфис Гриззлис
Милуоки Багс 117 : 108 Орландо Межик
Сакраменто Кингс 105 : 123 Юта Жазз
Портленд Трэйл Блэйзэрс 118 : 111 Филадельфиа 76
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.