Өдөртөө 4-6 градус хүйтэн байна

Өдөртөө 4-6 градус хүйтэн байна

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Халх гол орчмоор 24-29 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.