Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар Аби Дабигаас хүрэл медаль хүртлээ

Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар Аби Дабигаас хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдлаа. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болжээ. 

Эхний өдрийн барилдаан өчигдөр болсон бөгөөд эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг жингийн барилдаан боллоо.

Эрэгтэй -60 кг-ын жинд манайхаас хоёр бөх зодоглосон бөгөөд Б.Сүхбат анхны Их дуулгадаа хүч үзлээ. Тэрбээр С хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтооо хэсгийг толгойлсон ОХУ-ын бөх Рамазан Абдулайвтэй барилдаж нэмэлт цагт базари үнэлгээгээр ялагджээ. Харин В хэсгийг тэргүүлсэн бол Э.Сумъяабазар эхний тойрогтоо ОХУ-ын Аюб Блэйвийг торгуулиар ялсан бол хэсгийн аваргын төлөө Их Британы бөх Самуэл Халлтай барилдаж цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Украйны бөх Дилшот Халматовтой барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ дууслгалаа.

Эрэгтэй -66 кг жинд Г.Сод-Эрдэнэ Сүхбат анхны Их дуулгадаа хүч үзлээ. Тэрбээр Кыргызстаны бөх Кубанычбек Айбек Уултай барилдаж цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин А хэсгийг тэргүүлсэн Ё.Басхүү эхний тойрогтоо Байбол Саламат Уултай барилдаж цэвэр хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Исмаил Мисировтой барилдаж цэвэр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Узбекстаны бөх Дилшодбек Юлдошевтэй барилдаж цэвэр ялжээ. Хүрэл медалийн төлөө Францын бөх Валида Хяртай барилдаж цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй -48 кг жинд манайхаас бөх оролцоогүй бөгөөд эмэгтэй -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медаль хүртжээ. Тэрбээр В хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Португалийн бөх Жоана Диоготой барилдаж цэвэр, дараагийн тойрогт Польшийн бөх Александра Калетатай барилдаж цэвэр ялж хэсгийн аварга болжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Францын бөх Аманда Бучардтай барилдаж цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө Морако улсын бөх Соумьяа Ираоуитэй барилдаж цэвэр ялж хүрэл медаль хүртжээ. Харин С хэсэгт багтс Г.Ганцэцэг эхний тойрогт Их Британы бөх Челси Гилестэй барилдаж цэвэр ялагджээ.

Эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эхний тойрогтоо Арлета Подлакийг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялсан бол хэсгийн аваргын төлөө Израйлын бөх Тимна Нелсон Ледитэй барилдаж базари үнэлгээгээр ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Бельгийн бөх Мина Либээртэй барилдаж цэвэр ялж хүрэл медалийн төлөө Их Британы бөх Ачеля Топрак цэвэр ялжээ. Тус жингийн нөгөө бөх болох Б.Алтанцэцэг эхний тойрогтоо Чехийн бөх Вера Земановтай барилдаж барилдаан дуусахад 10 секунт дутуу байхад цэвэр ялагджээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.