Ц.Цогтбаатар Абу Дабигаас алтан медаль хүртлээ

Ц.Цогтбаатар Абу Дабигаас алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдлаа. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болжээ. 

Манайхаас эхний өдөр өдрийн барилдаанаас Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртсэн билээ. Өчигдөр эрэгтэй -73, -81, эмэгтэй -63, -70 кг жингийн барилдаан болно.

Эрэгтэй -73 кг-ын жинд манайхаас хоёр бөх барилдана. Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Бельгийн бөх Жероэн Касси барилдаж цэвэр, хэсгийн аваргын төлөө Словакийн бөх Мартин Хожакыг цэвэр ялжээ. Улмаар мөнгөн медалийн ОХУ-ын бөх Арман Агаиантай барилдэж нэмэлт цагт базари үнэлгээгээр ялжээ. Ингэснээр алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд Узбекстаны бөх Хикматиллох Тураевтэй барилдаж цэвэр ялснаар Аби Дабигаас алтан медаль хүртлээ. Тэрбээр энэ жил гурав дахь “Их дуулга”-даа түрүүлэн дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Харин А хэсэгт багтсан Г.Одбаяр эхний тойрогтоо Францын бөх Тео Рикинтэй барилдаж цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Казбек Нагучевтай барилдаж цэвэр ялагдэж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэй -81 кг-ын жинд манайхаас хоёр бөх барилдана. Г.Болор-Очир А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Узбекстаны бөх Сүхроб Турсуновтой барилдаж цэвэр ялсан бөгөөд дараагийн тойрогтоо Украйны бөх Сэргий Кривчачтай барилдаж цэвэр ялагджээ.

Харин Б.Батболд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы бөх Тим Грамковтой барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэй -63 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. А хэсэгт багтсан С.Лхагвадулам эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт хэсгийг толгойлсон Словакийн бөх Андрежа Лескитэй барилдаж ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин D хэсэгт багтсан Б.Баасанжаргал эхний тойрогтоо Финландын бөх милиа Канерватай барилдаж торгуулиар ялалт байгуулсан ч дараагийн тойрогт Австралийн бөх Катарина Хэйчэртэй барилдаж цэвэр ялагджээ.

Эмэгтэй -70 кг жинд манайхаас хоёр бөх барилдана. А хэсэгт орсон М.Даваасүрэн эхний тойрогтоо Шведын Ида Эрикссонтой барилда ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол D хэсэгт багтсан Ц.Энхчимэг эхний тойрогтоо Бразилийн бөх Эдуарда Росатай бариладаж цэвэх ялжээ. Хэсгийн аваргын төлөө Францын бөх Мариа Ганитай барилдаж цэвэр ялагдаж торгуулийн тойрогт барилдахаар болжээ. Торгуулийн тойрогт Австралийн бөх Аойфи Коуглантай барилдаж торгуулиар ялсан бол хүрэл медалийн төлөө Их Британы бөх Келли Петеосен Поллардад торгуулиар ялагдаж тавдугаар байрт орлоо.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.