Улаанбаатар -1oC

Н. Алтанхуяг: Ерөнхий сайд ил хэлж чадахгүй хэцүү байдалд орчихож, бууж өгч байгаад нь харамсаж байна

Н. Алтанхуяг: Ерөнхий сайд ил хэлж чадахгүй хэцүү байдалд орчихож, бууж өгч байгаад нь харамсаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж буй гишүүдийн үгийг хүргэж байгаа билээ. 
 
Монголын улстөр гэнэт хөл үймцээн болоод л.Энэ хүнээс л ноцтой бас үнэн үг гарлаа
ЕС-ын ажил тун амаргүй, би мэднэ. Энэ хүү ер нь хэцүү юмны дунд орчихож...  Миний 1 харамсаж бгаа зүйл бол, чи яагаад бууж өгч бгаа юм бэ Хүрэлсүх ээ..!
Миний дэмжиж бсан хойшид ч тууштай дэмжих 2 ажил хийж бсан:  
1. Шударга бусын хонгилын эсрэг зогсож шударга ёс тогтоох   
2. Байгалийн баялгийн тэгш хуваарилалт, цөөн хүн газрын баялгийг өмчилж олсон их мөнгө нь Монголд багтахаа бгаад офшор бүсэд байрлуулахын эсрэг тэмцсэн. Гэтэл өнөөдөр энэ хүн бууж өгч бна...!
- Юун нялх биетэй эх, юун жагсаал цуглаан, юун ерөнхийлөгч энэ тэр вэ, Эдгээр бол зүгээр л мөсөн уулын орой буюу зөвхөн ил гарч бгаа хэсэг.. Цаана нь хэлээгүй өөр шалтгаан бгаа...
- Улс орны нарийн ширийн асуудлыг ярилцаж шийддэг ҮАБЗ-лийн 3 гишүүний 2 нь ийм байдалтай болчихвол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол эрсдэлд  орно. Харамсалтай бна.
- Үүний цаана ОТ, Эрдэнэт, офшор-ын их мөнгө л бгаа бхаа даа, айн Хүрэлсэх ерөнхий сайдаа..!?
- Хожим тэгээд, аягүй бол над шиг огцорч барьсныхаа дараа хэлэх юмаа хийх юм байлгүй...
- Хүрэлсүх гдэг хувь хүн шударга, зоримог имиж бүрдүүлсны хүчинд нам нь өмнөх сонгуулиар 62 суудал авсан. Иргэдээс өндөр итгэл хүлээж бүрэн эрх мэдэлд хүрчихээд, яагаад иймхэн шалтаг гаргаж буугаад өгчихөв дөө...!?
- Ерөнхийлөгчид өрсөлдөх гээд ажлаа өгнө гж бодохгүй бна. Арай ч ингэхээр хүн биш. Арай өөр шалтаг шалтгаан бгаа юм биш биз..?
- Ер нь газрын баялгийн мөнгөнөөс болоод Монгол баларч бгаа. Монголын төрд зүтгэе, өөрчлөе сайжруулъя, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлье гэсэн  сайдыг ингэж "явуулдаг".
- Өөрийн чинь хэлж бсан 1 уриаг сануулъя: "Намайг зохион бгуулалттайгаар алчихдаггүй л юм бол, би шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ" 
Мундаг хэлсэн үг. Энэнийхээ төлөө зүтгэсэн. Гэтэл одоо бууж өгч яах юм, дараа нь хаачих вэ? Ерөнхий сайд гэдэг  бол хийж хэрэгжүүлэх тал дээр эрх мэдэл дутах нь ховор албан тушаал шүү.
- Миний хэлэх үг бол; 
Монголын эх орончид битгий бууж өгөөч ээ... Юу болсноо ярь, эсвэл УИХ хаалттай хуралдая.  
Байгалийн баялгийн мөнгөнд шунасан гадныхны, дотоодынхны элдэв явуулгаар эх орноо, ерөнхий сайд нараа алаад бдгийг болиулах ёстой

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.