М.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо

М.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо

ОХУ-ын нийслэл Москвад “Кубок Алроса” буюу “Москва Гран-при” бөхийн шоу тэмцээн өчигдөр боллоо. Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааныг Оросын "Матч" телевиз шууд дамжуулсан бөгөөд Монгол Улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Лхагвагэрэл, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт уригдан оролцсон юм. Тэрбээр 125 кг-ын жинд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт, “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга ОХУ-ын Сергей Козыревтэй халз барилдаж цэвэр ялагдлаа. М.Лхагвагэрэл 3:5-аар ялагдаж яваад өрсөлдөгчийнхөө ард гарсан ч давхар тохуулж дөрвөн оноо алдаж, улмаар даралтад орсноор барилдаан өндөрлөв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.