НАСА шинэ сансрын нисгэгчтэй болно

НАСА шинэ сансрын нисгэгчтэй болно

З.БАТЦЭЦЭГ

НАСА-аас  шинэ сансрын нисэгчдийн сургалтыг зохион байгууах сонгон шалгаруулалт дууссаныг зарлажээ. Энэ удаад  12000 өргөдөл ирсэнээс 10-ыг нь сонгосон тухайгаа мэдэгдэв. НАСА-ийн тэргүүн "Тэд тус бүртээ шаардлагатай чанаруудыг агуулсан.  Нисгэгчид хамтдаа манай улсын уриа болох: E pluribus unum: Олуулаа нийлээд нэгдмэл гэдгийг харуулж байна" гэж онцлоод сансрын нисгэгчдийг танилцуулжээ. Тэдний хамгийн залуу нь 32, ахмад нь 45 настай аж. Үүнээс дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй байгаа юм байна.
 
Тэдний ихэнх нь цэргийн карьерийг туулсан хүмүүс. Анхан шатны сургалт ирэх оны нэгдүгээр сард эхлэх бөгөөд хоёр жил гаруй үргэлжилнэ. Энэ хугацаанд тэд орос хэлийг бүрэн эзэмшиж, Олон улсын сансрын станцын ажилтай танилцаж, цаашид сансарт гарах бэлтгэлээ базааж, “Т-38” сургагчийг жолоодох дадлага хийх юм байна. Сургалт дууссаны дараа сансрын нисэгчид хувийн компаниудын хөлөг онгоцууд болон НАСА-гийн “Орион” сансрын хөлөг дээр янз бүрийн даалгавар гүйцэтгэх болно гэж мэдэгдэв. НАСА-гийн мэдээлснээр 1959 онд сансрын нисгэгчдийн анхны баг сонгогдсоноос хойш 360 америк хүн сансрын нислэгт бэлтгэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.8 ЛХАГВА № 240 (6717)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.