Лестер клуб талбайдаа Нью Каслыг бутниргэлээ

Лестер клуб талбайдаа Нью Каслыг бутниргэлээ

Английн Премьер лигийн 16-р тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Лестер талбайдаа Ньюкасл клубыг хүлээн авч тоглож 4-0 харьцаагаар бутниргэлээ. Улмаар 22 оноотой болж хүснэгтийн наймд бичигдэж байгаа бол Ньюкасл 10 оноотойгоор хэсгийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтын салхийг 38 минутад торгуулийн цохилтоос Тилеманс нээсэн бол 57 минутад Дака, 81 минутад Тилеманс дахин гоолджээ.  Эцсийн цэгийг Мэддисон 85 минутад эсрэг багийнхаа хаалганд гоол оруулжээ.

Английн Премьер лигийн 16-р тойргийн тоглолтын үр дүн

Брентфорд 2 : 1 Уотфорд 
Манчестер Сити 1 : 0 Вулверхэмптон 
Ливерпүүл 1 : 0 Астон Вилла 
Арсенал 3 : 0 Саутгемптон 
Челси 3 : 2 Лидс 
Норвич  0 : 1 Манчестер Юнайтед 
Брайтон 0 : 0 Тоттенхэм 
Лестер 4 : 0 Ньюкасл 
Бернли 0 : 0 Вест Хэм 
Кристал Пэлас 3 : 1 Эвертон
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.