Коронавирусийн халдвараар 285 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 285 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 285 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 194 нь Улаанбаатар хотод, 86 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн таван тохиолдол байна. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1968 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2770 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4601 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, Хөнгөн- 1045 Хүндэвтэр- 1332 Хүнд- 348 Маш хүнд 45 хүн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.