Рөүзэн хоёр тоглолт дараалж цаг дуусах мөчид шидэлтээ амжилттай болголоо

Рөүзэн хоёр тоглолт дараалж цаг дуусах мөчид шидэлтээ амжилттай болголоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Вашингтон Уйзардс талбайдаа Чикаго Буллз багтай тоглолоо. Бухнууд өчигдөр Индиана Пэйсэрсийн талбайд зочилсон бөгөөд сүүлийн мөчид Димар ДеРөүзэн холын зайнаа шидэлтээ амжилттай болгож хожил байгуулсан бол өнөөдрийн тоглолтод мөн л Рөүзэн цаг дуусах мөчтэй зэрэгцэж шидэлтээ амжилттай болгосноор 120-119 харьцаагаар хожил байгууллаа. Улмаар 24 хожил, 10 хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлж байгаа бол Уйзардс 18 хожил, 18 хожигдолтой болжээ.

Тус тоглолт өнөөдрийн гол баатар болсон Димар ДеРөүзэн 28 оноо, 9 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Зак Лавин 35 оноо, Никола Вүчекич 22 оноо, 12 самбар, Коби Уайт 20 оноог авчээ. Эсрэг багаас Кайл Кузма 29 оноо, 12 самбараар багаа тэргүүлсэн бол Бредли Бийл 27 оноо, 17 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.