“e-Mongolia” иргэн цахимаар цэргийн бүртгэлээ хийлгээрэй

“e-Mongolia” иргэн цахимаар цэргийн бүртгэлээ хийлгээрэй

Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “e-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм.

Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой.

Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой байгаа.

Өнөөдрийн байдлаар 3794 иргэн “e-Mongolia” системээр цэргийн бүртгэлээ хийлгээд байна.

 

ВИДЕО ЗААВАР 

​​​​

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.