Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээнэ

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээнэ

 “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам. Тус замын нээлт өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцох юм. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлснээр улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцож буй. 

Түүнчлэн тус зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болж байна. Энэ төмөр зам нь Монгол Улсын анхны гуравласан төмөр замын уулзвар болохоороо онцлогтой.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээнэ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.