Аюулгүй байдлыг хангавал Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн замыг хэсэгчлэн хүлээж авна

Аюулгүй байдлыг хангавал Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн замыг хэсэгчлэн хүлээж авна

Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн 57.56 км замын их засварыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Энэ ажил 2023 оны дөрөвдүгээр сард бүрэн дуусаж, ашиглалтад орно гэдгийг ЗТХЯ-аас мэдээлж буй.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталсан ЗТХЯ, МХЕГ, аймгийн төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг уг авто замын шинэчлэлийн явцтай танилцжээ.  

Улмаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын үндсэн зорчих хэсгийн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, хүйтний улирлын аюулгүй байдлыг хангах даалгаврыг гүйцэтгэгч 5 хоногийн хугацаанд биелүүлбэл зорчих хэсгийг түр хэсэгчлэн хүлээж авахаар болов.

Тус замын шинэчлэлийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 онд улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авах аж.

Энэхүү авто зам нь 1987 онд баригдсан бөгөөд Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгийг холбох гол зам юм. Тус замд 2004 оноос хойш их засвар хийгээгүй бөгөөд маш их эвдрэлтэй, иргэд тээвэрчид дээрх чиглэлд зорчиход хамгийн хүндрэлтэй авто замуудын нэг болсон тул их засвар хийхээр шийдвэрлэсэн.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.