Улаанбаатар oC

Ч.Хүрэлбаатар: Энэ бол Женког галаас зайлуулах, гөлөг төөрүүлэх ажиллагаа л даа

Ч.Хүрэлбаатар: Энэ бол Женког галаас зайлуулах, гөлөг төөрүүлэх ажиллагаа л даа

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар нийтэлжээ. Тэрбээр

Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” компанид онцгой дэглэм тогтооход олон хүн сандарч эхэлсэн. Олон булхай дэлгэгдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна. Үхтлээ айж сандарч байгаа хүн бол Женко бас “ЭТТ”-ны экс удирдлагууд. Олон олон хулгайн үзүүр Женко руу чиглэдгийг амтай бүхэн ярьдаг. Женкогийн хулгайн мөнгөөр угжуулж ирсэн “үлгэр”-ийн баатрууд амилж, Ч.Хүрэлбаатарыг гүтгэх, доромжлох, харлуулах ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ бол Женког галаас зайлуулах, гөлөг төөрүүлэх ажиллагаа л даа. Өнөөдөр Засгийн газраас нууцаас гаргаж буй 9 гэрээний 2 нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбоотой. Энэ төмөр замтай холбоотой үлгэрийн юм шиг фактууд ил болно. Нууцаас гарсан юм чинь шалгаж ч эхлэх байх. Гөлөг төөрөхгүй ээ. Төөрүүлэх ч үгүй. Ичиж амьдар.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.