“АН-ын бүлгээс гарч МАН-д элсэх гишүүн огт байхгүй”

“АН-ын бүлгээс гарч МАН-д элсэх гишүүн огт байхгүй”

УИХ дахь АН-ын бүлэг есөн гишүүнтэй. Өөрөөр хэлбэл, дөнгөж бүлэг байгуулах тооны гишүүнтэй юм.  Гэтэл саяханаас АН-ын бүлгийн зарим гишүүн МАН-д элсэх гэнэ. Тиймээс АН-ынхан УИХ-д бүлэггүй болж магадгүй болсон “бор шувуу” нисээд эхэллээ.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дөнгөж сая мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарч МАН-д элсэх гишүүн огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.

Ж.Өөдлөн

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.