АН-ынхан бүлгээ өөрсдөө тараах гэж байгаа юу

АН-ынхан бүлгээ өөрсдөө тараах гэж байгаа юу

МАН 65 суудлаар үнэмлэхүй ялалт байгуулсан ч сөрөг хүчний бүлэгтэй учир хяналттай байгаа гэж хэлж болно. Учир нь АН есөн суудал авч, УИХ-д бүлэг байгуулж, байр сууриа нэгтгэн, сөрөг хүчний бодлогоо олон нийтэд илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Гэтэл АН-ын бүлгийн нэг гишүүн МАН-д элсэх гэж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад эхэлчихлээ. Хэрвээ сөрөг хүчний хэн нэг гишүүн нь МАН-д элслээ гэхэд бүлгийн суурь ганхах магадлал өндөр. Гэтэл энэхүү бужигнааныг МАН-ынхан бус АН-ынхан өөрсдөө хийж байгаа сурагтай. Учир нь нийгэмд нэр хүнд муутай хүн гэх шалтгаанаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийг унагахаар хийж байгаа явуулга юм байх.

 АН-ынхан цөөнх байж шуудайнд хийсэн үхэрийн эвэр шиг ийнхүү хөлөө жийлцэж байгаад бүлэг ч үгүй болох магадлал өндөр байна.

Ж.Өөдлөн 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.