Улаанбаатар oC
Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан өнөөдөр /2025.12.06/боллоо. Барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв. Түрүү бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гардууллаа. Үзүүр бөхийн шагнал 6 сая төгрөгийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга гардууллаа.