Шөний тариф тэг болсноор агаарын бохирдол буурах уу

Шөний тариф тэг болсноор агаарын бохирдол буурах уу

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Шөний тариф тэг болсноор агаарын бохирдол хэдий хэмжээгээр буурах вэ” гэдгийг тодруулсан. Харин Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж “Шөнийн цахилгааны тарифыг тэг болгосноос утааны хэдэн хувь багасах вэ гэдэг дээр хариулах төвөгтэй байна. Одоогийн байдлаар техникийн боломж нь нэг айл 2 кВт хүртэл чадалтай цахилгаанаар халаах хэрэгсэл тавих боломжтой байгаа.

Нийтдээ 146 мянган өрх цахилгааны гэрээтэй байдаг. Үүний 110 мянга нь өдөр шөнийн тарифт тоолууртай. Үлдсэн хэсэг нь тоолуургүй. Тиймээс тэдэнд тоолуур тавих шаардлага тавьж байгаа” гэв. Тиймээс шөнийн цахилгааны тарифыг тэг болгосноос утааны багасах эсэх нь эргэлзээтэй асуудал бололтой.

Ж.Өөдлөн

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.