Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ

Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг  хэлэлцэж байна.  Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав. Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад Д.Даваасамбуу, гишүүдэд Л.Ариунаа, Б.Цэрэнбалтав, М.Энх-Амгалан, Л.Дондог, Б.Лхагважав нарын хүмүүс нэр дэвшээд байгаа юм. Яг одоо УИХ-ын гишүүд үг хэлж байна.

Ё.Баатарбилэг:

/УИХ-ын гишүүн/

-Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг дэмжиж байна. Даргаас асууя монголбанкны тухай хуулийн дагуу нэлээд олон зүйлийг дагуу ажиллах юм байна билээ. өнгөрсөн жил монголбанкны санхүүгийн байдал, цаашидавах арга хэмжээний талаар мэдээлэл хййисэн л дээ. Үүнтэй холбоотой олон санал шүүмжлэл, хэлэлцүүлэг хийсэн. Үүнээс болж вальютын ханш өслөө гэж одоо хүртэл ярьж байгаа. олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр. Өмнө нь мэдээлэл хийсэн үү. Тэр мэдээлэлтэй холбоотой хүнд байдал үүссэн үү. Ер нь цаашид их хуралд мэдээлээд байх юм уу. өөр хаана мэдээлэх вэ

Д.Даваасамбуу: Бүх мэдээлэл ил тод байгаа

эр дэвшигч/

-Монголбанктай холбоотой мэдээллүүд тус байгууллагын сайтад бичээстэй байгаа. Монгол Улсын гадаад өр авлага, валют гээд бүгд байгаа. Миний хувьд судалгааны ажил хийдэг учраас сайттай өдөр бүр харьцдаг. Энэ бол олон нийтэд нээлттэй мэдээлэл гэж үзэж байна. Энд нууж хаагаад байх зүйл байхгүй. Нууцын тухай хуулиар ил тод болсон.

Ц.Даваасүрэн: Би өнгөрсөн жилийн хамгийн их гайг тарьсан хүнийг төв банкны ерөнхийлөгч гэж үздэг

/УИХ-ын гишүүн/

-Нэр дэвшигчдийн хувьд өөрсдөө төрийн ажил албыг мэдэх улсууд. Нэг бол их сайн ажиллах байх. Нэг бол за яршиг даа гэж өнгөрөөх байх. Байнгын хорооноос асуулт асууя. Явж байгаа хяналтын зөвлөлдөө хариуцлага тооцох ажил хийв үү? Би өнгөрсөн жилийн хамгийн их гайг тарьсан хүнийг төв банкны ерөнхийлөгч гэж үздэг. Валютын зээлтэй хүмүүс дуусчихсан байгаа байх. Одоо энэ хүмүүс хаана явна аа. Нэг удаа жаахан бодитой ажил хийвэл яасан юм. Бид ёстой алаад хаячихсан шүү гээд байна. Алсан нэг хүнтэйгээ хариуцлага хүлээлгэе л дээ. Ер нь бол энэ хүний хийсэн гай байгаа юм. Байнгын хороо УИХ-аас томилогдсон албан тушаалтны тайланг харах бүрэн эрхтэй. Огцруулах гээд дийлээгүй энэ хүнтэй хариуцлага тооцож болох уу. Хариуцлагатай ажиллая гээд байгаа энэ хүнээс эхэлье. 170-аад тэрбумаар байр өгчихсөн гээд л ярьдаг. Энэ талаар хяналтын зөвлөл урсгал зардалд хяналт тавих бүрэн эрхтэй юм билээ. Өөрчлөгдөж байгаа хүмүүс цалин авч сууж байгаад зүгээр явж болох уу.

Д.Тэрбишдагва: Танай байнгын хороо биш л дээ, та бид хоёр нэг байнгын хороо

/УИХ-ын гишүүн/

-Ц.Даваасүрэн гишүүн их  чухал асуудал тавиад байгаа юм. Танай байнгын хороо биш л дээ. Та бид хоёр нэг байнгын хороо. Хариуцлагатай байх талаар эдийн засаг, байнгын хорооны асуудлыг сонсож байгаа. дараа долоо хоногоос энэ асуудлыг тавина. Хяналтын зөвлөл ажиллаад байвал бүх ажилд оролцож болох юм билээ. Ажиллахгүй байвал цалин аваад чимээгүй яваад байх юм билээ. Тэгэхээр та бүхэн хяналтын ажлаа сайн хийгээрэй. Байнга асуудлуудаа тавьж байгаарай гэдгийг сайн ярьсан. Өмнөх ерөнхийлөгчийн ажлыг байнгын хороон дээр тавих эсэхийг мэдэхгүй байна. Ер нь их хурал, байнгын хороогоор дэмжигдсэн хүмүүсийн ажлыг хагас жил тутамд хянаж шалгаж байх хэрэгтэй.

Ц.Даваасүрэн: Дараагийн хүмүүс ингэж явж болдог юм байна гэж бодно

/УИХ-ын гишүүн/

-Өмнөх ерөнхийлөгчийг шалгах боломж байгаа. Өмнөх хагас жилийн тайланг аваад, хүсэх л юм бол болно. Тэр нөхрийг хоёр удаа хамгаалсан. Ингээд байвал бид эдийн засгаа хэзээ ч сэргээж чадахгүй. Дараагийн хүмүүс ингэж явж болдог юм байна гэж бодно.

Д.Тэрбишдагва: Тодорхой ажил хийе

/УИХ-ын гишүүн/

-Хариуцлагын тогтолцоог бид ингэж ярьдаг хэрнээ хариуцлага тооцдоггүй гэдэгтэй санал нэг байна. Тэгэхээр тодорхой ажил хийе.

О.Баасанхүү: Бид Хятадад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн шүү дээ

/УИХ-ын гишүүн/

-Дэмжиж байна. Одоо Монгол Улс 580 ам.доллар өгөх гэж байгаа гэдгээс гадна Худалдаа хөгжлийн банк 700 гаруй ам.доллар өгөх гэж байгаа гэж сонслоо. Хувийн банкуудын гадаадад өгөх долларын өр хэр их байдаг юм бэ. Төв банкны буруу бодлогоос болж ард түмэн 2500 төгрөгөөр доллар худалдаж авах нь зөв үү. Энэ дээр анхаарч ажиллаач. Бид Хятадад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн шүү дээ. Түүнийхээ оронд Хятадын банкийг оруулж ирнэ гээд байгаа. Худалдаа хөгжлийн банк АНУ-ынх. Хаан банк Японых. Хас банк байна. Ийм олон банк байхад. Намайг микрофон ашиглаж худал хэллээ гэж байна. Энэ бол худал зүйл биш.

Д.Даваасамбуу: Миний ойлгосноор хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаадын банкийг оруулж ирэх байх

/Нэр дэвшигч/

-Бидний ажил үүрэгт бодлогын зөвлөл гэж тусдаа байдаг учраас бодлогын зүйл төдийлөн байхгүй. Гэхдээ хяналт тавьдаг учраас санал бодлоо илэрхийлье гэж бодлоо. Эдийн засгийн өөрийнх нь нөхцөл байдал ямархуу байгаагийн илэрхийлэл гэж гадны судлаачид үзлэг. Тэгэхээр вальютын ханшийн уналт эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Цаашид вальютын ханш чангарах байх. Мэдээж үүний цаана хяналтын зөвлөл гэдэг агуулгаараа зарим хүмүүс гэмт хэрэг хийж магадгүй. Энэ тал дээр анхаарч ажиллана. Гадаадын банкны тухай асуудал бол аль ч банк санхүүгийн байгууллагын тодорхой хувийг эзэмшиж байгаа зүйлүүд байна, арилжааны банкуудын тайланг харахад. Цаашид миний харж байгаагаар УИХ-аас чиглэл гаргана гэж ойлгосон. Миний ойлгосноор хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаадын банкийг оруулж ирэх байх.

Б.Жавхлан: Идэвхтэй ажиллах хэрэгтэй, энэ хугацаанд битгий унтаарай

/УИХ-ын гишүүн/

-Хяналтын зөвлөл хуулиараа зөвлөх үүрэгтэй. Унтаад өгвөл нэг их нэхэгдээд байдаггүй. Идэвхтэй ажиллах хэрэгтэй. Энэ хугацаанд битгий унтаарай. Өөрсдийнхөө хэм хэмжээнд их сайн ажиллаарай гэж хэлмээр байна. Ариунаа нэр дэвшигчээс асуумаар байна. Та МАН-аас Орхон аймагт нэр дэвшиж байсан. Хяналтын зөвлөл Төв банкны ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй. Таны өрсөлдөж байсан намаас олонхи болоод бүрдсэн. Тэгэхээр хэрхэн ажиллах талаар санаа бодлыг нь сонсоё.

Л.Ариунаа: Өөрийн чадварыг дайчлан ажиллана

/Нэр дэвшигч/

-Би 1997 оноос хойш сургалт, судалгааны ажлыг хийж байгаа эрдэмтэн судлаач хүн. Макро эдийн засгийн чиглэлээр ажилладаг. Энэ чиглэлээрээ Монголбанкны явуулж байгаа эдийн засгийн бодлогын хүрээнд өөрийн чадварыг дайчлан ажиллана.

Б.Баттөмөр:

/УИХ-ын гишүүн/

-Дэмжиж байна. Монголын төрд тодорхой алба хашсан хүмүүс орж ирсэнд барятай байна. Хийх ёстой ажлаа сайн хийх ёстой. Би өнгөрсөн дөрвөн жилийн юмыг ярихгүй бол болохгүй л байна. Үеийн үед хуримтлагдсан таван их наяд төгрөгийг яах ёстой юм. Монголбанк өөрсдөө дураараа юм хийдэг. Сангийн бодлоготойгоо уялдаагүй байдаг. Ийм арга хэмжээнүүдийг авмааргүй байгаа юм. Энэ мэтээр Монголбанкны авч байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа анхааралтай харж байгаа. Монгол Улсын эдийн засгийн 96 хувь нь тогтож байгаа. Би хийх ёстой шалгалтуудын нэг нь Монголбанкинд хийх ёстой гэж боддог. Маш их хүн шагнадаг. Гадаад, дотоод томилолт маш их. Дотор нь их хэрэггүй зүйлүүд байна. Валютыг үнэ хаялцуулах ч гэх шиг. Үнэ хаялцуулах валют нь ч хаана байгаа юм  гэх мэт маш олон ажлууд бий. Тиймээс та бүхэн Монголбанкиндаа явагдаж байгаа үйл ажиллагаанд анализ хийгээд түүний дараа ажил хийх ёстой. Урд талын гишүүдийн хийсэн ажлын тайланг хаана авч байгаа юм бэ. Энэ дээр анхаармаар байна. Та бүхэнд амжилт хүсье.

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асууж дуусав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлыг нэг удаагийн санал хураалтаар шийдвэрлэв. Тодруулбал, Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Ж.Ядамсүрэн болон бусад гишүүдийг чөлөөлөх асуудлыг 55 гишүүний 46 нь дэмжиж, 85.5 хувийн саналаар дээрх хүмүүсийг чөлөөллөө.

Харин Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлаар санал хураахдаа хүн нэгбүрчлэн санал хураав. Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар Л.Даваасамбууг томилохыг 57 гишүүний 42 нь дэмжиж, 90.4, гишүүнээр Л.Ариунааг  51.9, Л.Дондогийг 86.3, Б.Лхагважавыг 84.6, Б.Цэрэнбалтавыг 90.4, Ч.Чимэдсүрэн 90.4, М.Энх-Амгаланг 90.4 хувийн саналаар тус тус дэмжлээ.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсонгуй болгох төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.