Хэлний бодлогын үндэсний зөвлөл тайлангаа тавилаа

Хэлний бодлогын үндэсний зөвлөл тайлангаа тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/ хийсэн ажлынхаа тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавилаа.
 
Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч О.Самбуудорж нар оролцлоо.
 
Мөн Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан, Дэлхийн Монголчуудын чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар хамт байлцсан юм.  
 
Монгол хэлний тухай хуульд заасны дагуу ийнхүү ХБҮЗ тайлангаа тавьсан юм. Уг тайланд төрийн албаны шалгалтад орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авах эхлэлийг тавиад байгаа бөгөөд гадаадын монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, нутгийн аялгууг хадгалан үлдээх талаар арга хэмжээ авах, монгол хэлний шинэ дэлгэрэнгүй толь бүтээх, газар усны уугуул нэрийг өөрчлөлгүй хадгалан үлдээх зэрэг олон ажил хийж байгааг дурдсан юм.
 
Ж.Өөдлөн 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.